Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024.05.27 https://www.parliament.mn/nn/62511/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13, 14 дүгээр захирамжийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
2024.05.27 https://www.parliament.mn/nn/62512/
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024.05.29 https://www.parliament.mn/nn/62518/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
2024.05.28 https://www.parliament.mn/nn/62513/
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024.05.28 https://www.parliament.mn/nn/62520/
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024.05.28 https://www.parliament.mn/nn/62521/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Түүнчлэн Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
2024.05.28 https://www.parliament.mn/nn/62519/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудал, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай”, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.
2024.05.28 https://www.parliament.mn/nn/62522/
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Түүнчлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монголбанкны 2023 оны санхүүгийн тайлан болон холбогдох бусад тайланг хэлэлцэв. Мөн Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.
2024.05.28 https://www.parliament.mn/nn/62517/
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. өнөөдөр 2024.05.28 https://www.parliament.mn/nn/62524/
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг 12 асуудал хэлэлцлээ.
2024.05.28 https://www.parliament.mn/nn/62525/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Түүнчлэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024.05.28 https://www.parliament.mn/nn/62526/
Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо.
2024.05.29 https://www.parliament.mn/nn/62528/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн албан тоот бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
2024.05.29 https://www.parliament.mn/nn/62529/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
2024.05.29 https://www.parliament.mn/nn/62530/
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2024.05.29 https://www.parliament.mn/nn/62531/
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2024.05.29 https://www.parliament.mn/nn/62533/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2024.05.29 https://www.parliament.mn/nn/62532/
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-гийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024.05.29 https://www.parliament.mn/nn/62534/
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж, Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудлыг хэлэлцлээ.
2024.05.30 https://www.parliament.mn/nn/62535/
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Т.Аубакир, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024.05.30 https://www.parliament.mn/nn/62537/
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй саналын талаар хэлэлцэв.
2024.05.30 https://www.parliament.mn/nn/62539/
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
2024.05.30 https://www.parliament.mn/nn/62540/
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024.05.30 https://www.parliament.mn/nn/62541/
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа.
2024.05.30 https://www.parliament.mn/nn/62542/
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024.05.30 https://www.parliament.mn/nn/62544/
“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжилж, өндөрлөв. Хянан шалгагч, шинжээч нарын ирүүлсэн мэдээлэл, тайлбар, тодруулгад тулгуурлан гэрч, тэднийг төлөөлөх хүмүүсээс асууж, хариулт авах хэлбэрээр явагдсан нээлттэй сонсголд давхардсан тоогоор нийтдээ 164 хүн дуудсанаас 116 хүн буюу 70.7 хувь нь ирсэн байна.
2024.05.30 https://www.parliament.mn/nn/62545/
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Унгар Улсад албан айлчлал хийж, тус улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Дьөрдь Шухтай 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
2024.05.30 https://www.parliament.mn/nn/62536/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024.05.31 https://www.parliament.mn/nn/62546/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
2024.05.31 https://www.parliament.mn/nn/62547/
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив.
2024.05.31 https://www.parliament.mn/nn/62548/
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2024.05.31 https://www.parliament.mn/nn/62549/
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 2024.05.31https://www.parliament.mn/nn/62556/