Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.05.06-2024.05.12)


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хоршооны тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. 2024.05.06 https://www.parliament.mn/nn/62402/





Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25-нд амжилттай зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан тус чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хаягласан талархлын захидал ирүүлжээ. 2024.05.07 https://www.parliament.mn/nn/62413/





Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг хүлээн авч уулзаж, Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа. 2024.05.08 https://www.parliament.mn/nn/62412/





Улсын Их Хурлын даргын 2023 оны 205 дугаар захирамжаар байгуулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллаж, хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа. 2024.05.09. https://www.parliament.mn/nn/62416/





Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт зохион байгуулсан “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарын хамт оролцлоо. Тус аймгийн эдийн засгийн тулгуур хөгжлийг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хэмээн тодорхойлж, “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Хөвсгөл аймгийн “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл” эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болов. 2024.05.09 https://www.parliament.mn/nn/62421/





Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан Гадаад харилцааны яаманд боллоо. Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн оролцогчид Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороо, Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хороонд тус тус хуваарилагдаж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэв. 2024.05.10 https://www.parliament.mn/nn/62418/





“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Гурав дахь жилдээ болж буй уг хөтөлбөрийн үе үеийн оролцогчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөл байгуулах үйл ажиллагаанд оролцлоо. 2024.05.10 https://www.parliament.mn/nn/62419/





Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Батламж гардуулан ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, хэлсэн үгэндээ, “Ардчилал бол хүн төрөлхтний олон мянганы түүхэн сорилтоор бий болж, цаг хугацааны шалгарлыг давсан хамгийн үнэ цэнтэй зүйл. Ардчиллын тулгуур суурь нь парламент бөгөөд парламентын ардчиллыг сахин хамгаалж, сайтар хадгалж, улам чамбайруулан хөгжүүлэхийн тулд түүний зарчим, мөн чанар, ач холбогдлыг нийгмийн оюун санаанд арилшгүйгээр суулгаж өгөх шаардлагатай хэмээн онцлов. 

2024.05.11 https://www.parliament.mn/nn/62420/

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл