Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож төрөөс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль 2016 онд батлагдан хэрэгжиж байгаа ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгосон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалт бүхий бие даасан хууль, эрх зүйн орчин шаардлагатай байсан юм.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар дараах харилцааг зохицуулна. Үүнд:
1)
2) Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр, баримт бичгийн төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулж, Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж, хэрэгжүүлнэ.
3)
4) Нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтний эрх, нийгмийн баталгааг эдэлнэ.
5)
6) Төрийн захиргааны төв байгууллага бүр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэх бөгөөд жил бүрийн хэрэгжилтийн тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн, Нийгмийн эрүүл мэндийн орон тооны бус үндэсний зөвлөлд хүргүүлж, хэлэлцүүлнэ.
7) Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах асуудлаар хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллана.
8)
9) Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төвийн дүрмийг Засгийн газар, бүтцийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц, дүрмийг хүн амын төвлөрөл, газар нутгийн байршлыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, удирдлагыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга томилж, чөлөөлнө. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн нэгж, албатай байна. Харин хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, боловсролын сургалтын байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн нэгж, алба, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг ажиллуулж болно.
10) Эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн тохиолдолд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжиж ажиллах бөгөөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллана.
11) Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь ил тод байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.
12) Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын болон Эрүүл мэндийг дэмжих сан, хандив, тусламж, дэмжлэг, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болох бөгөөд бусад бүх тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн байгууллага иргэдэд өвчилсөн хойно нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс илүүтэйгээр тэдэнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл дадал хэвшилтэй, эрүүл мэндийн боловсролтой байх асуудлаар тусламж, үйлчилгээ үзүүлж, үүний үр дүнд хүн амын дундаж наслалт дээшлэх, өвчлөл, нас баралтын тоог буурах, улмаар эрүүл мэндийн салбарт төрөөс зарцуулах санхүүжилт багасах эерэг үр дүн гарах ач холбогдолтой юм.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон хамт баталсан хуулиудыг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.