Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.04.29-2024.05.05)


Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар талууд Монгол Улс болон ДЭМБ хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж, ялангуяа бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зан үйлийг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт санал нэгдэв. 2024.04.29 https://www.parliament.mn/nn/62353/




Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж,  Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгууллаа. 2024.04.30 https://www.parliament.mn/nn/62360/



Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.30 https://www.parliament.mn/nn/62361/




Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан хуулиудын уг эх дээр Төрийн тамга дарлаа. 2024.05.01 https://www.parliament.mn/nn/62363/




Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хорооноос сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2024.05.01 https://www.parliament.mn/nn/62365/




Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.05.01 https://www.parliament.mn/nn/62366/




Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.05.01 https://www.parliament.mn/nn/62370/




Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.05.01 https://www.parliament.mn/nn/62368/




Улсын Их Хурлын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.05.01 https://www.parliament.mn/nn/62369/




Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2024.05.01 https://www.parliament.mn/nn/62367/




Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. 2024.05.02 https://www.parliament.mn/nn/62373/




Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдлаа. 2024.05.02 https://www.parliament.mn/nn/62381/




Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.05.02 https://www.parliament.mn/nn/62374/




Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэн, шийдвэрлэв. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2024.05.02 https://www.parliament.mn/nn/62378/




Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

2024.05.02 https://www.parliament.mn/nn/62383/




Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооноос хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн баталж, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. 

2024.05.02 https://www.parliament.mn/nn/62384/




Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2024.05.03 https://www.parliament.mn/nn/62385/




Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2024.05.03 https://www.parliament.mn/nn/62386/




Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 2024.05.03 https://www.parliament.mn/nn/62387/




Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.05.03 https://www.parliament.mn/nn/62393/




“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 ны 17 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Үндэсний баялгийн сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын алба татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоолуудыг нийтэлжээ. 

2024.05.03 https://www.parliament.mn/nn/62388/




Улсын Их Хурлын чуулганы 2024.05.03-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж,  Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2024.05.03 https://www.parliament.mn/nn/62392/




Улсын Их Хурлын чуулганы 2024.05.03-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Мөн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 2024.05.03 https://www.parliament.mn/nn/62389/




Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2024.05.03 https://www.parliament.mn/nn/62394/




Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг холбогдох материалын хамт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2024.05.03 https://www.parliament.mn/nn/62395/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл