Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хоршооны тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай Монгол Улсын хуулийн зорилт нь уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, малчдад учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.4 дэх заалт нэмжээ. Үүнд: “9.1.4.уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршооны гишүүн малчинд урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 100 хүртэлх хувьд батлан даалт гаргах.” аж.

Эмхэтгэлийн тус дугаарт “Тогтоолын төсөл буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг  нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл