Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар  зарлигаар “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард орон даяар зохион байгуулдаг билээ.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо, УИХ-ын Тамгын газрын Биеийн тамир, спортын зөвлөл, Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Тамгын газрын ажилтнуудын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, болон биеийн ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох ажлыг зохион байгууллаа. Уг сорилд 100 гаруй албан хаагч хамрагдсан. 
Албан хаагчид бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдсанаар хувь хүн, хамт олон өөрийн бие бялдар, эрүүл мэндээ хянах үндэс суурь тавигдах төдийгүй аливаа өвчлөл, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үндэс болох юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл