Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.04.15-2024.04.21)


Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ. Сонсголыг Түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж, гурван хоногийн үйл ажиллагааны хөтөлбөр, сэдвийн дараалал болон эдгээр сэдвүүдийн хүрээнд хөндөх асуудлыг нэг бүрчлэн танилцууллаа. Сонсголын хүрээнд иргэдээс төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугласан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 000 ширхэг цаасан баримт, 85 000 ширхэг файл болжээ. Сонсголын үйл ажиллагаанд 11 хянан шалгагч, шинжээч ажиллав. Эхний өдрийн сонсголоор эм зүйн салбарын хүний нөөцийг бэлтгэх үйл ажиллагаанд гарч буй гажуудлын талаар, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар, эдгээр зохицуулалтуудад албан тушаалтнууд хэрхэн нөлөөлсөн, мөн төрийн байгууллага дахь эм хангамж эрхэлсэн байгууллагын хамаарлын талаарх тайлан дүгнэлтийг хянан шалгагч нар танилцуулж хэлэлцүүлэв. 2024.04.15 https://www.parliament.mn/nn/52201/




Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.15 https://www.parliament.mn/nn/52200/




“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” бодлогын баримт бичгээр тодорхойлсон 17 зорилгод хүрэх явцыг хурдасгах, дэмжих үүднээс Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд 2022 оноос эхлэн тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтын сэдэв, хэлэлцэх асуудлыг зохион байгуулж буй бүс нутгийн онцлог, оролцох улс орнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс шалтгаалан тодорхойлдог...

2024.04.15 https://www.parliament.mn/nn/62202/




Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо хуралдаж, даргаа сонгосноор Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг тус Түр хорооны даргаар ажиллахаар боллоо.

2024.04.15 https://www.parliament.mn/nn/62199/




Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2024.04.15 https://www.parliament.mn/nn/62198/




Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар гурван  асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, “Газар тариалангийн салбарын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. 2024.04.15 https://www.parliament.mn/nn/62203/




Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 2024.04.15 https://www.parliament.mn/nn/62201/




Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж, 30 гэрчийг сонслоо. Энэ өдрийн сонсголоор эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаарх асуудлын хүрээнд эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, үнийн мэдээллийн ил тод байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал зэрэг асуудлуудаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар авав. 2024.04.16 https://www.parliament.mn/nn/62204/




Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. 2024.04.16 https://www.parliament.mn/nn/62209/




Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэв. 2024.04.16 https://www.parliament.mn/nn/62208/




Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж, энэ өдрийн сонсголоор эмийн бүрдэл болон чанарын хяналтын асуудлыг хөндөж, үүний хүрээнд эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналтлабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал, зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх эмийн шинжилгээзөрүүтэй дүгнэлтүүдийн асуудал, Монгол Улс дахь эмийн бүртгэл, уг бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд, хүний эмийн Зөвлөлийн үйл ажиллагаа, томилгоо, тусгай зөвшөөрөл, хилийн хяналт, энэ салбар дахь монополь зэрэг олон асуудлыг нэгтгэн шинжиллээ. 2024.04.17 https://www.parliament.mn/nn/62211/




Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.17 https://www.parliament.mn/nn/62213/




Улсын Их Хурлын гишүүн,Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн  шинэчилсэн  найруулгын  төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.17 https://www.parliament.mn/nn/62214/




Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдажУламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

2024.04.17 https://www.parliament.mn/nn/62212/




Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Тухайлбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 2024.04.17 https://www.parliament.mn/nn/62217/




Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. Тухайлбал, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

2024.04.17 https://www.parliament.mn/nn/62216/




Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулж, хаалаа. Түр хороо эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо. Сонсголд урилгаар Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагын 38 албан тушаалтан оролцов. 2024.04.17 https://www.parliament.mn/nn/62218/




“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 15 дахь дугаар хэвлэгдлээ. Шинэ дугаарт “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг  нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ” болон 4 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ”-г тус тус өөрчилсөн байна. 2024.04.18 https://www.parliament.mn/nn/62221/




Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2024.04.18 https://www.parliament.mn/nn/62224/




Улсын Их Хурлын 2024.04.18-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдҮндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж эхлэв. 2024.04.18 https://www.parliament.mn/nn/62226/




Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.18 https://www.parliament.mn/nn/62225/




Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.18 https://www.parliament.mn/nn/62228/




Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 2024.04.18 https://www.parliament.mn/nn/62231/




Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2024.04.18 https://www.parliament.mn/nn/62232/




Улсын Их Хурлын 2024.04.18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Уламжлалт мал аж ахуйн талаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв2024.04.18 https://www.parliament.mn/nn/62233/




Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөлөөгчид Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-д айлчиллаа. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджичтэй уулзаж, хоёр талын яриа хэлэлцээ хийлээ. 2024.04.19 https://www.parliament.mn/nn/62234/




Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Австри Улсад хийж буй ажлын айлчлалын үеэр тус Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Др.Харалд Трохтой уулзлаа. 2024.04.19 https://www.parliament.mn/nn/62235/




Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2024.04.19 https://www.parliament.mn/nn/62237/




Улсын Их Хурлын 2024.04.19-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

2024.04.19 https://www.parliament.mn/nn/62236/




Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2024.04.19 https://www.parliament.mn/nn/62238/




Норвеги улсын нийслэл Осло хотноо 2024 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Олон Улсын Парламентын холбооны хүн ам ба хөгжлийн асуудлаарх бага хуралд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсыг төлөөлөн оролцлоо. 2024.04.19 https://www.parliament.mn/nn/62239/




Улсын Их Хурлын 2024.04.19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлав. 2024.04.19 https://www.parliament.mn/nn/62240/




Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.19  https://www.parliament.mn/nn/62241/




Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нарын 17 гишүүн Малчны тухай хуулийн төсөл, мөн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.19 https://www.parliament.mn/nn/62242/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Албан ёсны айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.

2024.04.19 https://www.parliament.mn/nn/62243/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл