Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн 2013 оны 11-р сарын 26-ны өдрийн хуралдааны тойм

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг нэгтгэн бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсэг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдлаа.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Эрүүл мэндийн яамны иргэний эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Гэрэлмаа, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамын Стратеги төлөвлөлтийн газрын дарга С.Мөнхзул болон бусад холбогдох яамны мэргэжилтнүүд мөн тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа ажлын дэд хэсгийн гишүүдэд Ажлын хэсгээс санал хураалгүй нээлттэй үлдээсэн зарчмын зөрүүтэй саналуудтай холбогдолтой тооцооллуудыг нарийвчлан гаргаж, холбогдох яамдуудаас ирүүлсэн лавлагаа, мэдээллийн дагуу дахин нягтлан үзэж ажиллах талаар үүрэг өгсний дагуу Ажлын дэд хэсгийн гишүүд санал тус бүрийг хянаж, тайлбар гаргаж танилцуулга бэлтгэж ажиллалаа.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагт өндөрлөлөө.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл