2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2013 оны 6 дугаар сарын 3-ны єдєр єргєн мэдүүлсэн байна.
Уг хуулийн төслийг оффшор компани, банк, банк бус санхүүгийн байгууллага, банкны данс зэргийг эзэмшигч нь өөрийн болоод эрхэлж буй бизнесийн тухай мэдээллийг олон нийтээс нууцалж болдог нь авлигаас бий болсон хөрөнгөө нуух, мөнгө угаах боломжийг бүрдүүлж байгаа тул албан тушаалтанд энэ боломжийг олгохгүй байх зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй гэсэн үндэслэлээр боловсруулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны єдрийн хуралдаанаараа хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Су.Батболд, Н.Батцэрэг, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл нар хуулийн төслийн нэр томъёог тодорхой болгох, төслийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, олон улсын гэрээ конвенцид хэрхэн нийцэж байгааг судалж үзэх, оффшорт хандах Монгол Улсын бодлого, чиг хандлагыг тодорхойлох, оффшорыг өргөн хүрээнд авч үзэж, энэ асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллуулах зэрэг саналуудыг тус тус гаргалаа.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжээгүй болно
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Тєрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж єгєхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А. БАКЕЙ
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Су.Батболд