Цэс

Холбоо барих

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 
Улаанбаатар хот 


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн 
Г.Баярсайхан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыгБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 01дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Төсөл санаачлагчаас байгалийн гамшиг, ялангуяа зудын улмаас мал сүрэг хорогдох нь олон айл өрх өмч хөрөнгөгүй, ажлын байргүй болох зэргээр зөвхөн малчдад хохирол учруулаад зогсохгүй үндэсний баялаг хорогдож, хүнсний нөөц багасч, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг учраасмалчдын төлбөрийн чадварыг харгалзсан зохих түвшний сайн дурын хэлбэртэй даатгалын хамгаалалт бий болгох, нөгөө талаас оролцогч даатгалын компаниудад ашигтай, зах зээлд тогтвортой оршин тогтнох чадвар бүхий даатгалын бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үедУлсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат малчид малаа бүртгэлтэй, даатгалтай, эрүүл байлгах үүрэг хүлээх, төр үүргээ биелүүлсэн малчдад урамшуулал олгох, төр болон малчдын хооронд хариуцлагын тогтолцоог бий болгох, Улсын Их Хурлын гишүүн А.Бакейхуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор давхар хэлэлцүүлж, санал дүгнэлтийг гаргуулах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах бодлогоос төр татгалзаж байгаа энэ үед шинээр төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах нь зөв эсэх, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Г.Баярсайхан нар хуулийн төсөлд малчдын эрх, үүргийг тодорхой тусгахгэсэн саналуудыг хэллээ.
Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа



БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ
АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ
ДАРГА Г.БАЯРСАЙХАН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл