Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13.00 цагаас “В” танхимд Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулагдсан Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн Ажлын хэсэг хуралдав.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хсгийн ахлагч Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Д,Зоригт, Д.Ганбат, Г.Баярсайхан, Ц.Цолмон, Б.Гарамгайбаатар, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар болон холбогдох албаны хүмүүс байв.

Уг хуралдаанаар дэд ажлын хэсгээс оруулсан долоон зарчмын асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хурааж, уг асуудлуудынхаа дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэн дараагийн ажлын хэсгийн хуралдаанд оруулахаар тогтов.


Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл