Цэс

Холбоо барих

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2000 оны 19 тоот тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг гаргаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 15.30 цагт Төрийн ордны ажлын хэсгийн хуралдааны 334 тоот танхимд хуралдлаа. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Гадаад харилцааны яам, Цөмийн энергийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын албаны зөвлөх С.Заяадэлгэр, референт С.Эрдэнэчимэг нар оролцов.

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг Байнгын хорооны тогтоол болон ажлын дэд хэсгийн төлөвлөгөөг танилцуулж, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, УИХ-ын 2000 оны 19 тоот тогтоолын холбогдох зүйл, заалтуудын хэрэгжилтийн биелэлтийг дүгнэж, цаашид авах арга хэмжээний саналын хамт 1 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэх үүргийг өглөө. Хэрэгжилтийг нэгтгэн 1 дүгээр сарын 17-ны өдрийн Ажлын дэд хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл