Цэс

Холбоо барих

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 16.40 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдлаа.
Хуралдаанд Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Д.Төмөрбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт Ч.Энхбат, Хууль зүйн яамны Нэгдсэн бодлогын газрын мэргэжилтэн П.Сайнзориг, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаны зөвлөх М.Элбэгдорж, референт С.Энхцэцэг нар оролцов.
Монгол банк, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газраас хуулийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналуудтай Ажлын дэд хэсгийн гишүүд танилцаж, саналаа нэгтгэсэн болно.


Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл