Цэс

Холбоо барих

ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ  ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТЄСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Р.Бурмаа

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, С.Бямбацогт, Х.Тэмүүжин нар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн тєслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2013 оны 1 дүгээр сарын 25-ны єдєр Улсын Их Хуралд єргєн мэдүүлсэн байна.

Уг хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүн байсан албан тушаалтан тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох, томилогдох гишүүн байхыг хориглосон хууль зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай гэсэн үндэслэлээр боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү хуулийн төслийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны єдрийн хуралдаанаараа хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Су.Батболд нар хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, хориглох хугацаа 8 жил байгааг багасгах нь зүйтэй гэсэн санал хэлсэн болно.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн тєслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зїйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн тєслийн хэлэлцэх эсэх асуудлаар Тєрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дїгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж єгєхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                              А. БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл