Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: “Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн танилцуулга, холбогдох инфографикийг Та бүхэнд цувралаар хүргэж байгаа. Энэ удаа “Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийг толилуулж байна.


                              “Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга


     Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.


   2016 онд Истанбул хотноо хуралдсан Дэлхийн шуудан холбооны 26 дугаар их хурлаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг хэлэлцэн баталсан. Дөрвөн жил тутам хуралддаг их хурлаар дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталж, гишүүн орнууд соёрхон баталдаг.

     Есдүгээр нэмэлт протоколоор олон улсын шуудангийн үйлчилгээ гэх нэр томьёог хүчингүй болгож, шуудангийн илгээмж гэх нэр томьёог шинээр оруулж өгсөн байна.

    Дэлхийн шуудан холбооны гишүүн орны хувьд Монгол Улсын Их Хурлаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон баталснаар манай улсын шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл