Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа билээ.
Хоёр улсын парламентын Тамгын газар хорондын хамтын ажиллагааны хүрээнд Швейцарын парламентын Тамгын газартай хамтран “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж байна. Үнэлгээний дүнг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж, хуулийг илүү боловсронгуй болгох бодлогын арга хэмжээ авах юм.
Мөн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд цаашид Монгол Улсад хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд түүний хэрэгжилтийг тооцох, үр дүнд үнэлгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар болоод байгаа юм.