Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Оюунхорол
Д.Оюунхорол
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Хууль санаачлагч авлигатай тэмцэх байгууллагад хүнд нөхцөлд ажилладаг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамааруулах, мөн дээрх ажилтнууд тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэдэг байх, Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх шаардлагыг 45 нас гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Дээрх хуулийн төслүүд батлагдсанаар авлигын эсрэг хууль тогтоомж улам боловсронгуй болж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй, хэвийн явуулах боломжтой болно гэж хууль санаачлагч үзжээ.
Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ