Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2013 оны 12-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн “Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” дэлгэрэнгүй мэдээллийг сонссон юм.
Хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар соёл, спорт, аялал жуулчлалын салбарын бодлогын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад үүрэг, чиглэл өгөх, дүнг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тогтож, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг томилон бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Ё.Отгонбаяр, А.Бакей, Л.Эрдэнэчимэг нар ажиллахаар боллоо.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА