Цэс

Холбоо барих

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн хуралдааныг 2014 оны 01 дугаар сарын 08-ны өдөр болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр удирдаж, тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон Ажлын дэд хэсгийн гишүүд, Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Хуралдаанаар Ажлын дэд хэсгийн шинээр томьёолсон саналуудын талаар хэлэлцэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд угсаатны зүйлийн судалгааны талаар заалт нэмэх, Дэлхийн өвд бүртгэгдсэн биет болон биет бус өвийг хамгаалах асуудлыг тодруулж тусгах, сүм хийд музей, номын сангуудад хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалт зүйлсийг гэрээ хэлцлийн дагуу авч хэрэглэхтэй холбогдсон заалтыг дахин нягтлах, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилийн чанадад үзэсгэлэнд гаргахыг хориглосон заалтыг эргэж харах, палеонтологи, археологийн олдвор болон түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдсан иргэн, хуулийн этгээдэд болон энэ үйлдэлд хамтран оролцсон иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах асуудлыг дахин томьёолох үүргийг тус тус Ажлын дэд хэсгийн гишүүдэд өгч, Ажлын хэсгийн дараагийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл