Цэс

Холбоо барих

Газрын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.01.08/

Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 11 цагт Төрийн ордны Б танхимд хуралдав. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Д.Батцогт, Ц.Цолмон, Б.Наранхүү, Я.Содбаатар, БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөх Я.Хишигт, референт Б.Баярмаа, Уул, уурхайн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Газрын шинэтгэлийн үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгээс бэлтгэж байгаа саналын томъёоллуудын талаар асуулт асууж, тодруулга авсан болно.

Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар Газрын багц хуулийн төслийн санаачлагчийн мэдээллийг сонсож, дэд ажлын хэсгийн гишүүдээс тайлбар, тодруулга авах бөгөөд бүлэг дээр байгуулагдсан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж, Байнгын хорооны ажлын хэсэгт ирүүлье гэсэн санал гаргав.

Ажлын хэсгийг ирэх 7 хоногт хуралдуулахаар тогтов.


Хуралдаан 12.00 цагт өндөрлөв.



БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл