Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ. 2019.05.06 http://www.parliament.mn/n/g7py
Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2019.05.07 http://www.parliament.mn/n/8tpy
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. 2019.05.07 http://www.parliament.mn/n/8ppy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн Нэгдсэн чуулганы үеэр мэдээлсэн билээ. Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор ерөнхий боловсролын 133 дугаар сургууль, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллалаа. 2019.05.07 http://www.parliament.mn/n/8ipy
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив. Дараа нь УИХ-ын гишүүн Н.Учрал 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг сонгохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм. 2019.05.07 http://www.parliament.mn/n/83py
Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо хуралдаж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. 2019.05.07 http://www.parliament.mn/n/87py
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан ажиллуулах саналтай байгааг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж, Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайланг хэлэлцэв. 2019.05.07 http://www.parliament.mn/n/ejpy
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич А.Бакей, доктор, профессор Б.Пүрэв нарын “Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх эдийн засгийн асуудал” сэдэвт илтгэлээр үргэлжлэв. А.Бакей илтгэлдээ, малын тоо 66.5 саяд хүрсэн нь бэлчээрийн даац 41.2 хувиар хэтэрч байгааг тодотгохын зэрэгцээ цаашид бэлчээрийн ачаалал жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан. Мөн бэлчээрийн доройтлын төлөв байдал, шалтгаан нөхцөл, сөрөг нөлөөлөл, малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх боломжуудын талаар илтгэлдээ хөндлөө. 2019.05.07 http://www.parliament.mn/n/etpy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн Нэгдсэн чуулганы үеэр мэдээлсэн билээ. Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажилласан юм. Тэгвэл өнөөдөр (2019.05.08) УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. http://www.parliament.mn/n/e3py
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгээс зөвлөмж гаргаж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. 2019.05.08 http://www.parliament.mn/n/jipy
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо. Дараа нь Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох тухай санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. 2019.05.08 http://www.parliament.mn/n/j3py
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Үргэлжлүүлэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үүний дараа Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2019.05.08 http://www.parliament.mn/n/e7py
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууныг сонгохоор нэр дэвшүүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. 2019.05.08 http://www.parliament.mn/n/jppy
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжив. Мөн Цэдэвийн Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. 2019.05.08 http://www.parliament.mn/n/jtpy
Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 2019.05.08 http://www.parliament.mn/n/j7py
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах тухай УИХ-ын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 2019.05.09 http://www.parliament.mn/n/kfpy
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа. Үргэлжлүүлээд Ц.Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Л.ӨлзийсайханыгУлсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо. Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж, Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо. Мөн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонголоо. 2019.05.09 http://www.parliament.mn/n/kppy
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий есөн гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд- ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, бүхэлд нь батлав. Дараа нь Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн чуулганы хуралдаанаар үргэжлүүлэхээр тогтов. 2019.05.09 http://www.parliament.mn/n/k7py
Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд хэрэгжүүлж буй арга хэмжээ болоод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа. 2019.05.09 http://www.parliament.mn/n/mbpy
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. 2019.05.10 http://www.parliament.mn/n/mtpy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Мишел Форстыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын тусгай илтгэгч ноён М.Форст 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 13-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд тэрбээр хүний эрхийн асуудлыг онцгой анхааран ярилцаж буй энэ үед Монголын парламентын тэргүүнтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж техникийн тусламж, зөвлөмж үзүүлэх талаар ярилцах зорилгоор ажиллаж буйгаа УИХ-ын даргад танилцуулав. 2019.05.10 http://www.parliament.mn/n/mjpy
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдааны эхэнд Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Үргэлжлүүлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2019.05.10 http://www.parliament.mn/n/cfpy
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Дархан сумын “Малчдын зөвлөгөөн-2019” арга хэмжээнд оролцов. Тэрбээр иргэд, малчдад УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэрүүдийн талаар танилцуулж, мэдээлээд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран боловсруулж буй Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Бэлчээрийн тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг хийлээ. 2019.05.11 http://www.parliament.mn/n/cipy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Н.Цэрэнбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын хэлтсийн дарга, ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа. 2019.05.11 http://www.parliament.mn/n/cjpy
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс