Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.04.08-2024.04.14)


Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2024.04.08 https://www.parliament.mn/nn/52166/




Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Хянан шалгах түр хорооны Сонсголд гэрч дуудах тухай Түр хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ. 2024.04.08 https://www.parliament.mn/nn/52167/




Улсын Их Хурлын 2023 оны 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд товлон зарлалаа. 2024.04.08 https://www.parliament.mn/nn/52169/




Улсын Их Хурлын даргын 2024 оны 49 дүгээр тоот захирамжаар байгуулагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа эсэхийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав. 2024.04.09 https://www.parliament.mn/nn/52173/




Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2024.04.10 https://www.parliament.mn/nn/52176/




Улсын Их Хурлын гишүүн. Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан нарын 30 гаруй гишүүн Улсын Их Хурлын гишүүн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Төсөлд “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах, тайланг Улсын Их Хурлын 2024 хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай тусгасан. 

2024.04.10 https://www.parliament.mn/nn/52177/




Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төрийн албаны зөвлөл 2023 оны тайлан, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаа танилцууллаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, 2023 оны нэгдсэн тоон мэдээллээр 4239 байгууллага, 226496 албан хаагч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрийн албан хаагчийн тоо 1291 буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэв. 2024.04.10 https://www.parliament.mn/nn/52178/




Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын гишүүд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Төсөлд Оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх тухай тусгажээ. 2024.04.10 https://www.parliament.mn/nn/52180/




Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.10 https://www.parliament.mn/nn/52181/




Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив. 

2024.04.11 https://www.parliament.mn/nn/52182/




Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2024.04.11 https://www.parliament.mn/nn/52184/




Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. 2024.04.11 https://www.parliament.mn/nn/52185/




Улсын Их Хурлын 2024.04.11-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2024.04.11 https://www.parliament.mn/nn/52186/




Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. 2024.04.11 https://www.parliament.mn/nn/52187/




Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

2024.04.11 https://www.parliaent.mn/nn/52188/




Улсын Их Хурлын 2024.04.11-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. 2024.04.11 https://www.parliament.mn/nn/52189/




Улсын Их Хурлын 2024.04.12-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталж, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2024.04.12 https://www.parliament.mn/nn/52190/




Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Их хурлаар сургуулийн өмнөх, ерөнхий болон насан туршийн, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаан хийсэн бөгөөд салбар хуралдаануудаас гарсан саналыг нэгтгэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 2024.04.12 https://www.parliament.mn/nn/52191/




Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Улсын Их Хурал энэ хаврын чуулганаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах гэж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон Байнгын хорооны ажлын алба ХЭҮК-той хамтран Баянхонгор, Өвөрхангай аймгуудад хүний эрхийн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан ажиллаж байна. 2024.04.12 https://www.parliament.mn/nn/52192/




Улсын Их Хурлын чуулганы 2024.04.12-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсов. 2024.04.12 https://www.parliament.mn/nn/52194/




Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.12 https://www.parliament.mn/nn/52195/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл