Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгаж, үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйлийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж буй Хянан шалгах түр хорооны гишүүд болон хянан шалгагч, шинжээч нар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллав.
2024.03.25 https://www.parliament.mn/nn/52065/
Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 12 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Нийгмийн эрүүл мэндийн тусламж,үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ. 2024.03.25 https://www.parliament.mn/nn/52064/
Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болж, Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар оролцлоо. 2024.03.25 https://www.parliament.mn/nn/52066/
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд болсон Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн “Парламентын дипломат ажиллагаа: Энх тайван, ойлголцлын гүүрийг бүтээх нь” чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ” сэдвээр илтгэл тавилаа.
2024.03.25 https://www.parliament.mn/nn/52069/
Улсын Их Хурлын нэр бүхий 52 гишүүн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв. 20234.03.25 https://www.parliament.mn/nn/52068/
“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хаалттай хуралдлаа. 2024.03.25 https://www.parliament.mn/nn/52072/
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024.03.25 https://www.parliament.mn/nn/52073/
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болсон Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулия Эксонтой уулзаж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын нягт хамтын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
2024.03.26 https://www.parliament.mn/nn/52074/
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, шав тавих ёслолд оролцов. 2024.03.26 https://www.parliament.mn/nn/52076/
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болсон Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар зарим улсын парламентын тэргүүн, гишүүдтэй уулзлаа. 2024.03.26 https://www.parliament.mn/nn/52077/
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болсон Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалтын Эмэгтэй парламентчдын форумын 37 дугаар хуралдаанд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин оролцлоо.
2024.03.26 https://www.parliament.mn/nn/52078/
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болсон Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонтой уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.
2024.03.26 https://www.parliament.mn/nn/52079/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймагт болов. 2024.03.27 https://www.parliament.mn/nn/52085/
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан шүүх, хууль тогтоох, хуулийн салбарын төлөөллийг оролцуулсан “Процессын нээлттэй байдал” уулзалт, хэлэлцүүлэг болж, тус хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны дарга П.Цогтбаатар, гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцлоо. 2024.03.27 https://www.parliament.mn/nn/52092/
Дархан-Уул аймагт болсон “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурлаас зөвлөмжийн төслийг танилцуулж, оролцогч нэг бүрийг саналыг тусгав. 2024.03.27 https://www.parliament.mn/nn/52096/
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
2024.03.28 https://www.parliament.mn/nn/52095/
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд, доктор Арно Вики-тэй Швейцарын Холбооны Улсын нийслэл Берн хотноо уулзахдаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байгаа бөгөд “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг эхлүүлж, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. 2024.03.26 https://www.parliament.mn/nn/52094/
Улсын Их Хурлын чуулганы 2024.03.28-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
2024.03.28 https://www.parliament.mn/nn/52100/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэн, санал солилцлоо. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ. 2024.03.28 https://www.parliament.mn/nn/52105/
Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар хэвлэлийн бага хурал хийж, тус түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлэл өглөө. 2024.03.28 https://www.parliament.mn/nn/52103/
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нар Дархан-Уул аймагт ажиллаж, “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хуралд оролцох үеэрээ “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөвлөлт, судалгаа тооцоололтой танилцлаа.
2024.03.27 https://www.parliament.mn/nn/52106/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 2024.03.28 https://www.parliament.mn/nn/52104/
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Америкийн Нэгдсэн Улсын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, тус мужийн Шүүхийн захиргааны албаны захирал Дэйв Байерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2024.03.29 https://www.parliament.mn/nn/52112/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй 32 гишүүн санаачлан Улсын Их Хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн баталсан Төсвийн шинэчлэлийн эхний шатны хуулийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж, Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ. 2024.03.29 https://www.parliament.mn/nn/52116/
Улсын Их Хурлын 2024.03.29-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2024.03.29 https://www.parliament.mn/nn/52113/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа. 2024.03.29 https://www.parliament.mn/nn/52114/
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Америкийн Нэгдсэн Улсын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, тус мужийн Шүүхийн захиргааны дарга Дэйв Байерс нарыг хүлээн авч уулзлаа. 2024.03.29 https://www.parliament.mn/nn/52115/
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Саранчимэг нарын хамт олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцож, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг гардууллаа. 2024.03.30 https://www.parliament.mn/nn/52121/