Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.03.18-2024.03.24)
"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 11 дэх дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг тус тус нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. 2024.03.18 https://www.parliament.mn/nn/52021/
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан, хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд Бүгд Найрамдах Филиппин улс болон Тайландын Хаант улсын Сенатад тус тус айлчиллаа. 2024.03.19 https://www.parliament.mn/nn/52025/
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралдаж, даргаараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов. 2024.03.19 https://www.parliament.mn/nn/52026/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин, Т.Аубакир нарын өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. 2024.03.19 https://www.parliament.mn/nn/52027/
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. 2024.03.19 https://www.parliament.mn/nn/52030/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2024.03.19 https://www.parliament.mn/nn/52028/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаарх мэдээлэл сонслоо. 2024.03.19 https://www.parliament.mn/nn/52029/
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, Монгол-Тайландын парламентын бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн манай улсад туршлага судлах айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Пражадхипок хааны институтын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Тавилвади Бүрээкүл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2024.03.20 https://www.parliament.mn/nn/52032/
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлах зөвлөхүүдийн хамт Тайландын Хаант Улсын Пражадхипок хааны институтын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Тавилвади Бүрээкүл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2024.03.20 https://www.parliament.mn/nn/52033/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралданаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
2024.03.20 https://www.parliament.mn/nn/52031/
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзахдаа “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнг нэгтгэн, дүгнэснийг дурдав. 2024.03.20 https://www.parliament.mn/nn/52034/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.
2024.03.20 https://www.parliament.mn/nn/52035/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо болон Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонсов. 2024.03.20 https://www.parliament.mn/nn/52036/
Улсын Их Хурал дахь Байгаль хамгаалах бүлэг болон “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн баг хамтран байгаль орчны салбарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад дүн шинжилгээ хийлээ.
2024.03.21 https://www.parliament.mn/nn/52038/
Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, С.Бямбацогт нар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.03.21 https://www.parliament.mn/nn/52040/
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг танилцууллаа.
2024.03.21 https://www.parliament.mn/nn/52053/
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024.03.21-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд цусны донор болон эд, эс, эрхтэний донорыг тус тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна. 2024.03.21 https://www.parliament.mn/nn/52045/
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024.03.21-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020-2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
2024.03.21 https://www.parliament.mn/nn/52054/
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024.03.22-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх үеэр Монгол ардын намын бүлэг завсарлага авч, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө. 2024.03.22 https://www.parliament.mn/nn/52057/
УИХ-ын дарга Г.Занданшатар “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт хүрэлцэн очиж, казах түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Наурыз”-ын баяр бол нийт хүн төрөлхтний соёлын томоохон өв, хамтаараа тэмдэглэх баяр гэдгийг тэмдэгдэв. 2024.03.22 https://www.parliament.mn/nn/52058/
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024.03.22-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн явцын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо. 2024.03.22 https://www.parliament.mn/nn/52060/
Холбоотой мэдээлэл