Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.03.11-2024.03.17)


"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны №10(1306) дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт  Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай зэрэг хууль, тогтоолуудыг нийтэлжээ. 2024.03.11 https://www.parliament.mn/nn/51970/



Улсын Их Хурлын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны гишүүд болон хянан шалгагчид Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллах үеэрээ эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хилээр хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцахын зэрэгцээ  бүртгэл, хяналтын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллахыг хүслээ. 2024.03.11 https://www.parliament.mn/nn/51973/



Улсын Их Хурлын Тамгын газраас “Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалтыг албан хаагчдад явуулав. Тамгын газрын зүгээс өдөр тутмын үйл ажиллагаандаа техник, технологийн дэвшил, шийдлийг ашиглан түргэн шуурхай ажиллах туршлагыг бий болгож буйтай холбогдуулан кибер аюулгүй байдлыг хангаж, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагад өртөхгүй байх дадлыг хэвшүүлэх, чадавхжуулах зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. 2024.03.11 https://www.parliament.mn/nn/51985/



Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нартай уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмын хүрээнд санал солилцов. 2024.03.12 https://www.parliament.mn/nn/51986/



Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут нар “Эрдэнэт” үйлдвэрт ажиллав. 2024.03.12 https://www.parliament.mn/nn/51988/



Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2024.03.13 https://www.parliament.mn/nn/51995/



Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2024.03.13 https://www.parliament.mn/nn/51994/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 25 дугаар захирамжаар байгуулагдсан Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг баталлаа. 2024.03.13 https://www.parliament.mn/nn/51999/



Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдав. 2024.03.14 https://www.parliament.mn/nn/5200



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  2024.03.15 https://www.parliament.mn/nn/52007/



Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. 2024.03.15 https://www.parliament.mn/nn/52006/



Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг албан тушаалтнууд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд цахимаар уригдан оролцлоо. 2024.03.15  https://www.parliament.mn/nn/52008/



Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн, тус хянан шалгах түр хорооны гишүүн Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг ‘Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар болон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын үйл ажиллагаатай танилцаж, импортоор оруулж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудлууд болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.  2024.03.14 https://www.parliament.mn/nn/52009/



Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг явуулсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2024.03.14 https://www.parliament.mn/nn/52010/



Улсын Их Хурлын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо хаалттай хуралдаж, хянан шалгагч, шинжээчдийн ажлын явцын мэдээллийг сонслоо. 2024.03.15 https://www.parliament.mn/nn/52013/



Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак-тай уулзлаа. 2024.03.16 https://www.parliament.mn/nn/52015/



Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. 2024.03.16 https://www.parliament.mn/nn/52016/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл