Цэс

Холбоо барих

Түр хорооны хуралдаанаар хянан шалгагч, шинжээчдийн ажлын явцын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/ өнөөдөр /2024.03.15/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хаалттай хуралдлаа. 


Улсын Их Хурлын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хуралдаанаар хэлэлцэх асуудал нь шинжээчдийн хяналт, шалгалтын явц, үр дүнгийн талаар, тусгай шалгалтын сэдвийн дагуу Түр хороо зөвхөн өөрийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэх учраас хаалттай хуралдуулах горимын санал гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад, уг саналыг олонх дэмжсэн тул хуралдааныг хаалттай үргэлжлүүлсэн юм.  


Хянан шалгах түр хороо энэ өдрийн хуралдаанаараа Шинжилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл, Тусгай шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зардлын хэмжээг батлах тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хянан шалгагч, шинжээчдийн ажлын явцын мэдээллийг сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл