Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 09 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын актад 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тус тус  нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ. Тухайлбал, энэхүү конвенцод 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр далайчдын эрхийг хамгаалах үүднээс Олон улсын далайн тээврийн танхим болон Олон улсын тээвэр эрхлэгчдийн холбооноос хамтран гаргасан хөлөг онгоцон дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах тухай удирдамжийг баримтлах, мөн далайн хөдөлмөрийн гэрчилгээг сунгахтай холбогдох асуудлыг зохицуулсан. Харин уг конвенцод 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “далайн дээрэм” болон “хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул” гэсэн нэр томьёог шинээр тусгаж, тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалт тусгагдсан. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм.

Түүнчлэн тус эмхэтгэлд “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: 1/Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 7.1.12 дахь дэд заалтын дагуу холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх; 2/Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан 2024 оны 1 дүгээр улиралд багтаан батлах; 3/Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах арга хэмжээ, шаардагдах зардлыг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний болон жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 4/Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах зэрэг ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл