Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.03.04-2024.03.10)

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.03.04 https://www.parliament.mn/nn/51956/


Олон улсын парламентын холбооноос “Улс төр дэх жендэрийн тэгш байдлыг хангах” төслийн хүрээнд “Тэгш анхаарахыг дэмжих нь” сэдэвт цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар оролцож, байр сууриа илэрхийлэв.  2024.03.05 https://www.parliament.mn/nn/51961/


Унгар Улсын Үндэсний Ассамблейн  дарга Көвер Ласлогийн урилгаар тус улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга  Көвер Ласлотай хэлэлцээ хийлээ. 2024.03.07 https://www.parliament.mn/nn/51965/


Унгар улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Сангийн сайд Б.Жавхлан нар Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай яриа хэлэлцээ хийв.  2024.03.07 https://www.parliament.mn/nn/51966/


Унгар улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шүйокт бараалхлаа. Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон Байдрагийн усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх болсон гэх зэргээр хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.  2024.03.07 https://www.parliament.mn/nn/51967/


Унгар улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Алтай судлалын чиглэлээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавилаа.  2024.03.07 https://www.parliament.mn/nn/51968/


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран Ххүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулна. 2024.03.07 https://www.parliament.mn/nn/51969/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл