Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 01 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк  хооронд байгуулсан “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг тус тус  нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ.

Түүнчлэн тус эмхэтгэлд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын аймгийг 7, нийслэлийг 6 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нийт 13 тойрог байгуулж, тус тогтоолын хавсралтаар сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрогт ногдох мандатын тоог  батлан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2, 3 дугаар тойрогт баруун бүсийн  Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг, 1, 4 дүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг, 5, 7 дугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийг, 6 дугаар тойрогт зүүн бүсийн  Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар тойрогт Улаанбаатарын бүсийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийг хамруулан тогтоожээ. Харин “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл