Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.02.12-2024.02.18)


"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны №06(1302) дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,тогтоолуудыг нийтэлжээ. 2024.02.13 https://www.parliament.mn/nn/51902/




Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн  Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нарыг хүлээн авч уулзан үнэмлэхийг нь гардуулж,Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо. 2024.02.15 https://www.parliament.mn/nn/51906/




‘’Парламентын судалгаа шинжилгээ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна. Энэ дугаарт Үндсэн хуулийн шинэчлэл, парламентат ёсны хөгжил төлөвшил, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын шийдлийн хувилбаруудыг тодорхойлсон эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэн нийтлэнэ. 2024.02.16 https://www.parliament.mn/nn/51907/

“Монгол Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” хэлэлцүүлэг болно. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулна. 2024.02.16 https://www.parliament.mn/nn/51908/




Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж  “Монгол ноос XI зуун” төслийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ж.Батжаргал хууль тогтоомжийн хэрэгжилт, хоорондын уялдааг анхаарах ёстойг онцлохын зэрэгцээ төсөл хэрэгжих хугацаа, эдийн засгийн судалгааг дахин нягтлах байр суурьтай байгаагаа илэрхийлэв. 2024.02.16 https://www.parliament.mn/nn/51911/




Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал "Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо"-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх, газар тариалангийн салбарт дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. 2024.02.16 https://www.parliament.mn/nn/51910/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл