Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.01.15-2024.01.21)


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ.  2024.01.15 https://www.parliament.mn/nn/51754/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2024.01.15 https://www.parliament.mn/nn/51757/



“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид Үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэх, Монгол хэлний үндэсний хөмрөг бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар, чанартай, гүйцэтгэх зэргийг тусгасан байна.

2024.01.15 https://www.parliament.mn/nn/51759/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төмөр замын тээврийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2024.01.15 https://www.parliament.mn/nn/51756/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, ОБЕГ-ын удирдлагуудын хамт өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, Архангай аймгийн Булган сумын нутагт оторлож буй малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

2024.01.15 https://www.parliament.mn/nn/51771/



Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

2024.01.16 https://www.parliament.mn/nn/51763/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Баярын Пүрэвдагва, Лхагвын Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн байна. 2024.01.16 https://www.parliament.mn/nn/51764/



Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр, эдийн засгийн таамаглалын, төсвийн эрсдэлийн болон төсвийн тогтвортой байдлын, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг сар, улирал бүрээр гарган хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэхийг чиглэл болгосон юм.

2024.01.16 https://www.parliament.mn/nn/51767/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

2024.01.16 https://www.parliament.mn/nn/51765/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 2018-2023 оны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ. 2024.01.16 https://www.parliament.mn/nn/51769/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Нэр дэвшигч Ноовойн Нанзаддорж нь Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд багшилдаг юм байна. 

2024.01.16 https://www.parliament.mn/nn/51772/



Улсын Их Хурлын Хүний эрхий дэд хороо хуралдаж, Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний санал, зөвлөмжийг хэлэлцэв. Улсын Их Хурал 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх, жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд Хүний эрх, жендэрийн асуудлаар парламент, түүний Тамгын газраас авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаарх санал, зөвлөмжүүдийг боловсруулсан байна.

2024.01.16 https://www.parliament.mn/nn/51768/



Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд цахим орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

2024.01.16 https://www.parliament.mn/nn/51773/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, “УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

2024.01.16 https://www.parliament.mn/nn/51775/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

2024.01.16 https://www.parliament.mn/nn/51777/



Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2024.01.16-ны өдөр хуралдаж, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Нүүрсний сонсгол”-ын тайлан зэрэг 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

2024.01.16 https://www.parliament.mn/nn/51778/



Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны хүрээнд Шинжлэх ухааны академиас эрхлэн гаргасан эрдэм шинжилгээний ном, товхимол, тайлан, сэтгүүлийг Парламентын номын санд хүлээлгэн өглөө.

2024.01.17 https://www.parliament.mn/nn/51780/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

2024.01.17 https://www.parliament.mn/nn/51782/



Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хуралдаж, шинжээч томилох тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Мөн чуулганы завсарлагааны хугацаанд түр хорооны гүйцэтгэх ажлууд болон дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. 2024.01.17 https://www.parliament.mn/nn/51785/



Улсын Их Хурлын чуулганы 2024.01.17-ны өдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай”, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэн, баталлаа. Намрын чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсныг тэмдэглэв. 2024.01.17 https://www.parliament.mn/nn/51788/



Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг хааж, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Уламжлал, шинэчлэлийн тэнцвэрийг олох, засаглалын гажуудлыг арилгах, хууль зөрчигчдөө шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн цаг үеийг туулж буйг онцолсон юм.

2024.01.17 https://www.parliament.mn/nn/51787/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус байнгын хороо 23 хууль батлуулсан байна. 2024.01.18 https://www.parliament.mn/nn/51789/



Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус байнгын хороо, Байнгын хорооны тогтоолын таван төсөл дээр ажиллан, хяналт шалгалтын зургаан тайлан, яам, агентлагийн дөрвөн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

2024.01.18 https://www.parliament.mn/nn/51790/



Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус байнгын хороо 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, УИХ-ын гурван тогтоол батлуулжээ.

2024.01.19 https://www.parliament.mn/nn/51793/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.

2024.01.19 https://www.parliament.mn/nn/51794/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл