Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.01.08-14)

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал болон тус байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан, Б.Бейсен, Т.Аубакир, Н.Ганибал нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцаж,  Улсын Их Хурлаас баталсан, Байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. https://www.parliament.mn/nn/51706/


Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. https://www.parliament.mn/nn/51708/


Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.01.09) Төмөр замын тээврийн тухай хууль болон Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. https://www.parliament.mn/nn/51715/


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг, Ц.Туваан Т.Энхтүвшин, Ш.Адьшаа нараас 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. https://www.parliament.mn/nn/51717/


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. https://www.parliament.mn/nn/51716/


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн  “Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл болон “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. https://www.parliament.mn/nn/51713/


Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн  бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 05, 07, 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.  https://www.parliament.mn/nn/51718/


Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, тус хуультай холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  https://www.parliament.mn/nn/51719/


Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзав. https://www.parliament.mn/nn/51720/


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. https://www.parliament.mn/nn/51721/


Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт ЖАЙКА-гийн  Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Т.Котэгава  Монгол Улсын хөдөө аж ахуйн нэмүү өртөгийн сүлжээний мастер төлөвлөгөөг  танилцууллаа. https://www.parliament.mn/nn/51724/


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Түүнчлэн тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 01 сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв. https://www.parliament.mn/nn/51725/


“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдаж Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайланг хэлэлцэв.  https://www.parliament.mn/nn/51726/


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын тогтоолуудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. https://www.parliament.mn/nn/51722/


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн болон 2023-2025 оны стратегийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ. Мөн “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэн, Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2024 оны нэгдүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. https://www.parliament.mn/nn/51728/


Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. https://www.parliament.mn/nn/51734/


Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталж, УИХ-ын тогтоолуудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. https://www.parliament.mn/nn/51733/


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. https://www.parliament.mn/nn/51737/


Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг гишүүдийг томиллоо. https://www.parliament.mn/nn/51738/


Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” бүтээл туурвисан Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Нанзаддоржийн Лүндэндоржид олгов.

https://www.parliament.mn/nn/51741/


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг пэмжлээ. https://www.parliament.mn/nn/51742/


Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар  Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 115 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. https://www.parliament.mn/nn/51745/


Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилж, Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг батлав. https://www.parliament.mn/nn/51746/


Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Аубакир, Т.Энхтүвшин нар Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. https://www.parliament.mn/nn/51747/


Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  “Хуралдай” зөвлөлдөх танхимын гишүүдийг хүлээн авч, тус танхимын ээлжит уулзалтыг зохион байгууллаа. https://www.parliament.mn/nn/51748/


Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 32 жилийн ойн өдрийг тохиолдуулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Даншгийн дархан аварга, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай үзүүрлэв. https://www.parliament.mn/nn/51749/


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан нар Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар малчид, иргэдтэй уулзлаа. https://www.parliament.mn/nn/51751/



































Хуваалцах:

Холбоотой мэдээлэл