Цэс

Холбоо барих

“Миний мэдэх парламент” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутнуудад шагнал гардуулав

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулсан тул дүнг танилцуулж, шалгарсан бүтээлийн шагналыг өнөөдөр (2024.01.11) гардууллаа.


Парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, оюутан, залууст парламентын боловсрол, мэдлэг олгох, хууль тогтоох дээд байгууллагын ил тод, нээлттэй байдлын талаарх шинэ чиг хандлага, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Миний мэдэх парламент” сэдэвт уралдаанд нийт 46 оюутны эсээ бичлэгийг хүлээн авсанаас эхний шатанд 15, сүүлийн шатанд 4 нь сонгогдон шалгарчээ.

Эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байранд Монгол Улсын Их сургуулийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 3-р түвшний ангийн оюутан С.Оюунбилэг (Увс аймгийн Өмнөговь сум), хоёрдугаар байранд Монгол Улсын Их сургуулийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 4-р түвшний ангийн оюутан Б.Цэнд (Өвөрхангай аймаг), гуравдугаар байранд Мандах их сургуулийн Санхүү, менежментийн 4-р ангийн оюутан О.Тэргэл (Говь-Алтай аймгийн Тонхил сум), тусгай байранд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 3-р ангийн оюутан Б.Мөнхсайхан (Баянхонгор аймаг) шалгарч, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс гардан авлаа. Шагналыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар нар гардуулав.

Мөн уралдаанд шавь нараа идэвхийлэн оролцуулж, зөвлөн чиглүүлсэн их, дээд сургуулиудын багш нарыг урамшуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл