Цэс

Холбоо барих

Үндэсний бичгийн сургалтад хамрагдсан албан хаагчдад батламж гардууллаа

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран үндэсний бичгийн анхан болон дунд шатны сургалтыг 2023 оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр (2023.12.22) сургалтыг хааж, төгсөгчдөд батламж гардууллаа.

Монгол бичгийн сургалт нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар баталсан “Монгол хэл, бичиг, найруулга зүй (PD-03)” хөтөлбөрийн хүрээнд хос бичигтэн бэлтгэх зорилгоор УИХ-ын Тамгын газар, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах чухал хөтөлбөрүүдийн нэг байсныг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар хаалтын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцолж, хууль тогтоох дээд байгууллагын ажилтан, албан хаагчид нь үндэсний өв соёл, эх бичгийг гүнзгийрүүлэн эзэмшиж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж хэвших, манлайлал үзүүлэхийг уриалав.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл