Цэс

Холбоо барих

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална


Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.20) үргэлжилнэ.


Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна.

1)    Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар;

2)    Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил;

3)    Тавантолгой дулааны цахилгаан станц;

4)    Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл;

5)    Кокс-эрчим хүчний үйлдвэр;

6)    Шивээ Овоо ХК;

7)    Багануур ХК;



Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалт) Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



НҮҮРСНИЙ АСУУДЛААРХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД ОРОЛЦОХ ГЭРЧҮҮДИЙН НЭРС

 


 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл