Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.12.11-2023.12.17)


Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах 268 хүний нэр, албан тушаалыг зарлаж, холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар болсон талаар Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийв. 2023.12.11 https://www.parliament.mn/nn/51499/




“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл 2023 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзлаа. 2023.12.11 https://www.parliament.mn/nn/51497/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци”-ийн төлөөлөл бүхий уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд санал солилцлоо. 2023.12.11 https://www.parliament.mn/nn/51501/




Б.Бядран: Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний талаар тун дэлгэрэнгүй заасан атал иргэний үүргийг маш товч тунхаг төдий тусгасан… 2023.12.11 https://www.parliament.mn/nn/51500/




“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 44 дугаарын тойм. Энэ дугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. 2023.12.11 https://www.parliament.mn/nn/51557/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Комиссын гишүүн Я.Цэлмэнтэй уулзлаа. 2023.12.11 https://www.parliament.mn/nn/51503/




Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэх, гол асуудлыг тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг болж, хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, “Санхүү ба татварын реформ” сэдвээр илтгэл тавилаа. 2023.12.12 https://www.parliament.mn/nn/51506/




Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 2023.12.12 https://www.parliament.mn/nn/51507/




Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг сонслоо. 2023.12.12 https://www.parliament.mn/nn/51509/




Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2023.12.12 https://www.parliament.mn/nn/51523/




Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2023.12.12 https://www.parliament.mn/nn/51526/




Т.Ширмэн: Үндсэн хууль хэлэлцэхэд үг болгон утгатай байдгийг сайн ойлгосон… 2023.12.13 https://www.parliament.mn/nn/51530/




Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөл хамтран “Эмэгтэй парламентчдын чуулган-2023” арга хэмжээг зохион байгууллаа. 2023.12.13 https://www.parliament.mn/nn/51534/



Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна. 2023.12.13 https://www.parliament.mn/nn/51537/




Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар 12 дугаар сард тус байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар баталлаа. 2023.12.13 https://www.parliament.mn/nn/51540/




Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар инфляцын нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийн талаарх Монголбанкны мэдээллийг сонсов. 2023.12.13 https://www.parliament.mn/nn/51542/




Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 2023.12.13 https://www.parliament.mn/nn/51541/




Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” өндөрлөв. 2023.12.13 https://www.parliament.mn/nn/51543/




Улсын Их хурал дахь Байгаль хамгаалах бүлэг болон Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. 2023.12.13 https://www.parliament.mn/nn/51544/




Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн  бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2023 оны 03, 04 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. 2023.12.13 https://www.parliament.mn/nn/51545/




Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, засаглалыг дэмжих зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагаас “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2017 оноос хойш хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, төслийн хаалтын ажиллагаа боллоо. 2023.12.14 https://www.parliament.mn/nn/51548/




Улсын Их Хурлын чуулганы 2023.12.14-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 2023.12.14 https://www.parliament.mn/nn/51547/




Улсын Их Хурлын чуулганы 2023.12.14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023.12.14 https://www.parliament.mn/nn/51549/




С.Банзрагч:Үндсэн хууль Монгол орныг зах зээлийн замаар хөгжих луужин болсоор байгаад бахархдаг… 2023.12.15 https://www.parliament.mn/nn/51551/




Улсын Их Хурлын чуулганы 2023.12.15-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2023.12.15 https://www.parliament.mn/nn/51552/




Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань-тай уулзлаа. 2023.12.15 https://www.parliament.mn/nn/51558/





Улсын Их Хурлын чуулганы 2023.12.15-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 2023.12.15 https://www.parliament.mn/nn/51559/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл