Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.02.21/ НҮБ-ын суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсанд талархаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр үргэлжлүүлэн Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн журамд өөрчлөлт оруулж буйгаа дуулган ирэх өдрүүдэд Монгол Улсын сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгуулна. Ингэснээр иргэд болоод орон нутагт тулгамдаж буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээг цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой юм гэлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албан тушаалд сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд, өмнөх хамтын ажиллагаагаа ажилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа хатагтай Биата Транкман уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Тэрээр, энэ оны долдугаар сард болох Өндөр түвшний улстөрийн форумд Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийнхээ талаар Үндэсний тайлан тавих болсонд баяр хүргэж, хууль эрх зүйн орчин болон төлөвлөлт сайн хийгдсэн төдийгүй цаашид салбар хоорондын уялдааг хангах, төсөвт суулгах асуудалдаа анхаарах хэрэгтэйг дурдаж байв.

 

“2017-2021 оны хооронд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн талаар санал солилцож, энэхүү баримт бичгийн хүрээнд НҮБ ирэх 5 жилийн хугацаанд (1) Байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, (2) Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, (3) Олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр манай улсад хөгжлийн тусламж үзүүлэх бөгөөд нийт 79 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл