Цэс

Холбоо барих

Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн хийх мэдээлэл

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6-д заасны дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кинотеатр, усан бассейн бүхий үйлчилгээний цогцолбор байгуулах, менежментийг нь хүүхэд, залуучуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц түвшинд хүргэх, түүнчлэн арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж буй хяналт шалгалт, тэдгээр нь хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил, төлөвшилд хэрхэн нөлөөлж байгаа болон тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлж, Байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд хүссэн юм.

Ирүүлсэн мэдээллийг хавсралтаар танилцуулж байна.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл