2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооны ажлын тайлан http://www.parliament.mn/n/qpcy
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Төсвийн байнгын хорооноос эрхлэн Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2019.02.18 http://www.parliament.mn/n/xfcy
УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тус түр хороо өнгөрсөн хугацаанд “Мэдээллийн аюулгүй байдал, түүнд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай боловсруулах үүрэг бүхий”, “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах үүрэг бүхий” болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн цахим шилжилттэй холбоотой 4 ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар танилцууллаа. 2019.02.18 http://www.parliament.mn/n/qtcy
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Мянганы сорилтын компакт гэрээ, Санхүүгийн хамтын ажиллагааны тухай, Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүрийн холбогдох тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх тухай, нийгмийн хамгааллын тухай, иргэний болон аж ахуйн хэрэг, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон гэмт этгээд шилжүүлэх тухай, ялтан шилжүүлэх тухай зэрэг хоёр талт олон улсын 13 төрлийн гэрээ, хэлэлцээрийг хэлэлцүүлж, соёрхон батлуулсан байна. http://www.parliament.mn/n/x3cy
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо есөн удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл нэгийг хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл гурван удаа сонсож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх хоёр асуудалд хэлэлцэж, таван хууль, Улсын Их Хурлын тогтоол хоёрыг тус тус батлуулсан байна. http://www.parliament.mn/n/ofcy
УИХ-ын гишүүн З.Нарантуяа ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газрын Залуучуудын бодлогын сайд Александр Попов болон “Монгол хурандаа” нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2019.02.19 http://www.parliament.mn/n/oicy
“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. 2019.02.20 http://www.parliament.mn/n/o7cy
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулагдлаа. 2019.02.20 http://www.parliament.mn/n/t3cy
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 10, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хоёр удаа хуралдаж, мөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн долоон удаагийн хуралдааныг зохион байгуулжээ. http://www.parliament.mn/n/tjcy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг хүлээн авч уулзлаа. 2019.02.20 http://www.parliament.mn/n/tpcy
УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн бүрэн эрхийн дагуу санаачлан боловсруулсан “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.02.20 http://www.parliament.mn/n/t7cy
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа. http://www.parliament.mn/n/1jcy
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын ЭСЯ-ны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа. 2019.02.21 http://www.parliament.mn/n/1tcy
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. 2019.02.21 http://www.parliament.mn/n/17cy
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт толилуулж байна. http://www.parliament.mn/n/ubcy
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ http://www.parliament.mn/n/utcy
УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнингийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Марк Кэйнинг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаад нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд олон жилийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, өргөжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. 2019.02.22 http://www.parliament.mn/n/uicy
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордонд болж буй Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, 330 сумын Засаг дарга нар оролцов. 2019.02.22 http://www.parliament.mn/n/wbcy
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран эдийн засгийн хэтийн төлөв, мөнгөний бодлого, валютын захын нөхцөл байдал, гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө зэрэг бодлогын асуудлуудыг хамарсан илтгэлүүд болон эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгааны ажлын үр дүнгүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр "Тинкбанк 2019-Мөнгө санхүүгийн орчин" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2019.02.22 http://www.parliament.mn/n/u7cy
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс