Цэс

Холбоо барих

Төрийн албан хаагчийн төлөөллийг тодруулах сонгон шалгаруулалтын дүн гарчээ






















Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 01 тоот тогтоолоор байгуулсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан оролцогчдоос өнөөдөр (2018.01.25) ярилцлагын шалгалт авч, дүнгээ гаргажээ.

Ярилцлагад орсон 8 оролцогчоос Д.Зүмбэрэллхам 113.10 оноо, Д.Баатарсайхан 89.78 оноо авчээ. Тэдний нэрийг комиссоос УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-аар хэлэлцэн баталбал төрийн албан хаагчийн төлөөлөл болж Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллах юм.

Төрийн албаны тухай шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд тэдний 2 нь төрийн албан хаагчдыг төлөөлөхөөр заасан.

Сонгон шалгаруулах комисст УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргал (дарга), Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт А.Амармэнд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранцэцэг, Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар ажилласан байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл