Цэс

Холбоо барих

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс оролцогчдыг эцэслэн бүртгэлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 01 тоот тогтоолоор байгуулсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр оролцогчыдг бүртгэх эсэх талаар гаргасан санал, дүгнэлтийн Дөрөв, Тавд заасан нэмэлт баримт бичиг, оролцогчдоос ирүүлсэн гомдол, санал хүсэлт, холбогдох байгууллагын лавлагаа, мэдээлэлд үндэслэн 2019 оны 01 дүгээр сарны 22-ны өдөр дараах шийдвэрийг гаргажээ.


Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад оролцогч Д.Баатарсайхан, О.Байгалмаа, Б.Баттулга, М.Ганчулуун, Д.Гэрэлчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Отгонбаатар, П.Ууганбаяр нарыг сонгон шалгарулалтад оролцуулахаар комисс эцэслэн бүртгэжээ.  

Харин оролцогч Х.Болдмандал, Ж.Жамъянтив, Л.Цэдэвсүрэн нарыг журмын 1.5 (төрийн албан хаагч биш), Б.Нэргүйг журмын 2.1.3 (төрийн жинхэнэ албан хаагчийн тушаалд 15-аас доошгүй жил ажиллаагүй), Б.Лхагвасүрэнг журмын 2.1.3 (эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажиллаагүй, 3 жил 8 сар 20 хоног ажилласан), Х.Мөнхзулыг журмын 5.2 (зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа гишүүнтэй нэг “аймаг”-т төрсөн), Т.Сосорбарамыг журмын 2.1.2 (бүртгэх үед дөчин таван нас хүрэхэд 6 хоног дутуу байсан)-т заасан үндэслэлээр бүртгэх боломжгүй гэж эцэслэн шийдвэрлсэн байна.

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтад оролцогч Х.Мөнхзул, Т.Сосорбарам нараас ирүүлсэн гомдол, санал хүсэлтийг тус тус хянан үзээд журмын холбогдох заалтыг үндэслэн сонгон шалгаруулалтад бүртгэх боломжгүй гэж эцэслэн шийдвэрлэсэн байна.    

Шаардлага хангаж эцэслэн бүртгэсэн оролцогчдоос журмын 6.9, 6.10-т заасан ярилцлагыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10.30 цагт зохион байгуулахаар тогтжээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл