Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.02.25-03.01/

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II төсөл”-ийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга. http://www.parliament.mn/n/wpcy

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар орон нутагт ажиллах анхны томилолтоо төрсөн нутаг Баянхонгор аймгаас эхлүүлэв. Түүнийг аймгийн төвийн “Тусгаар тогтнолын талбай”-д Засаг дарга Г.Батжаргал болон тус аймаг дахь цэргийн хүрээний анги, хууль хүчний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтав. 2019.02.25 http://www.parliament.mn/n/w3cy

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллах томилолтынхоо үеэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, асуултад хариулав. Тэрбээр уулзалтын эхэнд “Миний бие Монгол Улсын Их Хурлын даргын амаргүй хариуцлагатай, чухал албыг эрхлэн хашихаар сонгогдсоныхоо дараа монгол хүний ёсоор нутгийн уул усандаа сүслэн залбирч, намайг ямагт түшин тулсаар ирсэн нутгийн түмэнтэйгээ уулзан золгож, үг сургаалыг тань сонсохоор хүрэлцэн ирлээ” гэв. 2019.02.25 http://www.parliament.mn/n/w7cy

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 08 дугаарын тойм http://www.parliament.mn/n/ibcy


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын орон нутагт хийж буй томилолт Өвөрхангай аймагт үргэлжлэв. Түүнийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт хүрэлцэн ирэхэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж болон Өвөрхангай аймгаас парламентад сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг болон төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчид хүндэтгэн угтлаа. 2019.02.26 http://www.parliament.mn/n/ipcy

 

ИНФОГРАФИК: Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга. http://www.parliament.mn/n/itcy

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын Утааны эсрэг лобби бүлэг, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн шахмал түлшний үйлдвэрүүд, зуух хэрэглэгч, “Майдар” төслийн үйл ажиллагаатай танилцав. 2019.02.26 http://www.parliament.mn/n/iicy

УИХ-ын нэр бүхий 5 гишүүн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан “Монгол Зэс” ХХК нь өөрийн эзэмшлийн хувиа Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжид худалдан борлуулсан гэх мэдээллийг нягтлан шалгаж, хариуг ирүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулт тавьсан байна. Уг асуултын хариутай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2019.02.27 http://www.parliament.mn/n/i3cy

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. 2019.02.28 http://www.parliament.mn/n/spcy

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 80 дугаар захирамжаар “Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны сургалтын ерөнхий төлөвлөгөө” батлагдсан. Энэ дагуу Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон зарим хууль, тогтоомжийн талаар ерөнхий мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулав. 2019.03.01 http://www.parliament.mn/n/s7cy

“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга. http://www.parliament.mn/n/itcy

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл