Байнгын хорооны ажлын удирдамжийн дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Хөдөлмөрийн яам болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр биечлэн танилцаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хийгдэж байгаа ажлуудтай танилцаж харилцан санал бодлоо солилцлоо.
Ажил хэргийн уулзалтанд Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Д.Арвин, С.Баянсэлэнгэ, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, дэд сайд Ж.Батхуяг, төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд, Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хөдөлмөрийн салбар, жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар” танилцуулга, мэдээлэл хийв. Түүнчлэн Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институт, Монгол-Солонгосын хамтарсан Политехник коллежийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Байнгын хорооны гишүүд Хөдөлмөрийн яам болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, сайдын мэдээллийг сонссон учир Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны талаарх Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Байнгын хорооны хуралдааныг хойшлуулав.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА