Улсын Их Хурлын Тамгын газраас Тамгын газрын зөвлөхийн суурь сургалт болон шинэ ажилтнуудад зориулсан сургалтад багшлахаар бэлтгэгдсэн сургагч багш нарт өнөөдөр /2019.04.16/ батламжийг нь гардууллаа. Хууль эрх зүйн хэлтсийн дарга, ахлах зөвлөх, зөвлөхүүдийг сургагч багш болгон бэлтгэсэн юм.
Хоёр өдрийн турш мэргэжлийн багш, илтгэгчдээр хичээл заалган сургагч багшаар бэлтгэгдсэн ажилтнуудад УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр нар батламжийг нь гардуулж, амжилт хүсэв. Энэхүү сургалтыг УИХ-ын Тамгын газраас Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран зохион байгууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.