Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Хэлмэгдэгсдийн өдөр тохиож буйтай холбогдуулан өнөөдөр /2014.09.10-ны өдөр/ Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны Нарийн бичгийн дарга Баасанхүү,  Тэргүүлэгч Цэрэннадмид, Дамдинсүрэн, Баатар, мөн Салбар зөвлөлийн дарга Энхбаяр нарыг хүлээн авч уулзаж, санал солилцов. Тус холбооны Тэргүүлэгчдийн нэг Цэрэннадмид нь Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Лхүмбийн зээ охин юм. Уулзалтаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тэдний санал хүсэлтийг сонслоо.

 

Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба

 2014.09.10

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл