Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 41 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Мөн Монгол Улсын Засгын газраас улаан буудайн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг нийтэллээ.

Тогтоолын дагуу буудай үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдэд дотоодын гурилын үйлдвэр болон Тариаланг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн нэг тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 100.0 мянган төгрөгөөр тогтоожээ. Түүнчлэн буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор 2011 онд төсвөөс санхүүжүүлсэн 35 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулан 2013 онд багтаан төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт зөвшөөрсөн байна. УИХ-ын 2008 оны 42 дугаар тогтоолын дагуу Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулсан 80,8 мянган тонн хүнсний буудайн борлуулалт, үүссэн өр, авлагатай холбоотой асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулах, Тариаланг дэмжих санд хадгалагдаж байгаа хүнсний буудайг гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах бодлого, зохицуулалтын хүрээнд дотоодод болон гадаадад зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлллээ.



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2012 оны 11 дүгээр сарын 5
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл