Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 10 цаг 07 минутад гишүүдийн 73.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Ээлжит бус чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд хуримтлагдсан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцлов. 2019.03.18 http://www.parliament.mn/n/7tcy
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг 2019.03.18 http://www.parliament.mn/n/73cy
Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэйгээр мэдээлж, сурталчлах зорилгоор УИХ-ын Тамгын газраас чуулган бүрээр эрхлэн гаргадаг ээлжит ном хэвлэгдлээ. http://www.parliament.mn/n/6bcy
Улсын Их Хурал Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлага байгааг үндэслэн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.03.19 http://www.parliament.mn/n/6fcy
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.03.19 http://www.parliament.mn/n/6jcy
УИХ-ын 2018 оны намрын ээлжит бус чуулганы Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөхийг, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөхийг, Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөхийг тус тус дэмжив. Хуралдаан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Дараа нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг есөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2019.03.19 http://www.parliament.mn/n/6pcy
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы гуравдугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаан 10.04 цагт эхэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. http://www.parliament.mn/n/9fcy
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.20) үдээс хойших хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. http://www.parliament.mn/n/9tcy
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэлцэх гэж буй асуудал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул маргаашийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх” гэсэн санал хураалт явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Төсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. 2019.03.20 http://www.parliament.mn/n/9icy
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав, тэрбээр үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав. 2019.03.20 http://www.parliament.mn/n/63cy
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 11 дугаарын тойм 2019.03.20 http://www.parliament.mn/n/9bcy
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав. 2019.03.20 http://www.parliament.mn/n/9jcy
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Төсвийн байнгын хороог хуралдуулж татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо. 2019.03.21 http://www.parliament.mn/n/ybco
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга, хатагтай Даниэла Гашпариковаг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хатагтай Даниэла Гашпарикова цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд талархал илэрхийлээд Монгол Улсад ажилласан өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч танилцууллаа. 2019.03.21 http://www.parliament.mn/n/ypco
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гишүүдийн олонх Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх горимын саналыг дэмжсэн тул Төсвийн байнгын хороо хуралдаан татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 2019.03.21 http://www.parliament.mn/n/yico
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 32 минутаас үргэлжилж, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхлэв. 2019.03.21 http://www.parliament.mn/n/y3co
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжлэв. Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны төгсгөлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 2019.03.21 http://www.parliament.mn/n/bbco
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Наурыз баярыг тохиолдуулан казах түмэнд мэндчилгээ дэвшүүлэв. 2019.03.22 http://www.parliament.mn/n/bfco
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Наурызын баярыг тохиолдуулан казах түмний төлөөллийг хүндэтгэн хүлээж авч, Монголынхоо нийт казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. 2019.03.22 http://www.parliament.mn/n/bpco
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн тул төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Үргэлжлүүлэн Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг мөн дэмжлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийнталаар зөвшилцөхийг дэмжив. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2019.03.22 http://www.parliament.mn/n/btco
УИХ-ын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат, О.Батнасан, Б.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын зэрэг гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат нар Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.03.22 http://www.parliament.mn/n/nfco
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарим зээл, санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Дараа нь Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. Дараа нь Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжив. 2019.03.22 http://www.parliament.mn/n/b7co
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Дараа нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны төгсгөлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2019.03.22 http://www.parliament.mn/n/bico
УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2018.03-р сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан билээ. Ажлын хэсэг тайлангаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүллээ. 2019.03.22 http://www.parliament.mn/n/njco
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд ЗХЖШ-ын даргаар Аюушийн Ганбатыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав. Мөн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Дараа нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Мөн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав. 2019.03.22 http://www.parliament.mn/n/npco
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс