“СОНГУУЛИЙН НЭМЭЛТ ЗАРДЛЫН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ
2012 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 06-ны өдөр хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Р.Бурмаа
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, гишүүн Р.Бурмаа
“Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг хэлэлцэв.
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 1.843.4 сая төгрөгийн зардлыг Хууль зүйн сайдын төсвийн багцад тусгаагүй тул дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Р.Бурмаа, Р.Гончигдорж нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим зүйлийг тодруулж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн болно.
“Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
“Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ