Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордоны 334 тоот өрөөнд боллоо.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт оролцож, хуулийн төслийн нэр томьёог дахин нягталж, боловсруулах мөн өргөн баригдсан, хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулиудтай хэрхэн уялдаж байгааг судлах үүрэг чиглэл өглөө.  

            Тоймыг бэлтгэсэн:

            Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл