Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2013.12.17-ны өдрийн 14.00 цагт 334 тоот өрөөнд хуралдахаар товлогдсон. Намын бүлгүүдийн хурал давхацсанаас ажлын хэсгийн хуралдааны ирц бүрдээгүй боловч Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Дэд ажлын хэсгийн ахлагч, хуулийн зөвлөх Я.Хишигт болон ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн гишүүд хүрэлцэн ирсэн болно.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Газрын тухай хуулийн төсөлд гол зарчмын асуудлуудаа зангидах, УИХ дахь намын бүлгүүд дээр байгуулагдсан ажлын хэсгүүдээс саналыг нь авч, хамт хуралдаад, зөвшилцөөд явах нь зөв. Ерөнхий хуулиа баталсны дараа Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай зэрэг бусад дагалдах хуулийн төслүүдийг нийцүүлэн батлах нь зүйтэй. Ирэх долоо хоногт ажлын хэсэг хуралдах бөгөөд төслийг байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулах эсэх асуудал Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдэгдэх болно гэлээ.
Ажлын хэсэгт оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг ажлын хэсгийн гишүүд болон УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн болно.
Дэд ажлын хэсэг 2013.12.19-ний өдрийн 10.00 цагт хуралдаахаар тогтов.